Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комисс хуралдав

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаан өчигдөр цахим хэлбэрээр болов.  Хуралдааныг Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Казахстаны хэсгийн дарга, БНКазУ-ын Худалдаа, интеграцчлалын сайд Б.Султанов нар ахалж оролцов. Хуралдааны үеэр талууд Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, зам, тээвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов. Талууд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг үнэлж, дээд, өндөр түвшинд ярьж … Continue reading Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комисс хуралдав